Нүүр хуудас

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Энхийг сахиулах ажиллагааны газрын дарга, ноён Эрве Ладсуг Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон хүлээн авч уулзлаа. Энэ үеэр ноён Эрве Ладсу “Монгол Улсын Зэвсэгт хүчин НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон, одоо оролцож байгаа талаар онцлох нь зүйтэй. Монголын төр Зэвсэгт хүчнээ НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцуулж буйд сэтгэл өндөр байдгаа уламжлах учиртай. Монголын Зэвсэгт хүчний мэргэжлийн ур чадвар ч өндөр байдаг. Монгол цэргийг ямагт хүндэтгэж явдгаа хэлье. Цаашдаа энхийг дэмжих ажиллагаанд илүү  өргөн хүрээнд хамтран ажиллах сонирхолтой байгаа” хэмээн онцоллоо. Харин Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон хэлсэн үгэндээ, “Манай Зэвсэгт хүчин 2002 оноос энхийг сахиулах ажиллагаанд оролцож байна. Үүнээс хойш давхардсан тоогоор 11000 орчим цэргийн алба хаагч энхийг сахиулах ажиллагаанд оролцсон. Зэвсэгт хүчний шинэчлэлийн нэг асуудал нь энхийг дэмжих ажиллагаанд оролцох оролцоог нэмэгдүүлэх юм.  Бид энэ чиглэлд харьцангуй богино хугацаанд мэдэгдэхүйц амжилтад хүрч өнөөдөр дэлхийн 6 оронд манай 1200 орчим цэрэг дайчид үүргээ амжилттай гүйцэтгэж байна. Манай дайчид цаг уур, байлдааны эрсдэлтэй нөхцөлд монгол цэргийн эр зориг, тэсвэр тэвчээр, мэргэжлийн ур чадварыг гарган төр засаг, цэргийн дээд командлалаас даалгасан хариуцлагатай үүргийг нэр төртэй биелүүлж, дэлхий дахинд Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөж яваад сэтгэл хангалуун байдгаа илэрхийлье. Цаашид бид энхийг дэмжих ажиллагаанд оролцох талаар өнөөгийн хүрсэн амжилтыг бэхжүүлж, тооны хойноос хөөцөлдөх биш чанар, үр өгөөжийг нэмэгдүүлэхэд илүү анхаарах бодлого барьж байна” гэлээ.

 

Монгол-Туркийн Батлан хамгаалах Аж үйлдвэрийн гурав дахь удаагийн зөвлөлдөх уулзалт энэ сарын 9-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байна. Уулзалтад БНТУ-ын талаас тус улсын БХЯ-ны Технологи, зохицуулалт хариуцсан Төрийн нарийн бичгийн орлогч дарга, бригадын генерал Шабан Үмүт, Монгол Улсын талаас БХЯ-ны БХЗГ-ын дарга, хурандаа П.Жаргалан тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

            Уулзалтаар хоёр улсын БХАҮ-ийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, техник, технологийн дэвшлээс Монголд нэвтрүүлэх зэргээр цаашид хамтран ажиллах талаар санал солилцсон юм. Мөн уулзалтад БНТУ-ын дэлхийд алдартай батлан хамгаалах аж үйлдвэрлэл эрхэлдэг компаниудын төлөөлөл оролцож үйл ажиллагаа, бараа бүтээгдэхүүнийхээ талаар танилцуулга хийлээ.

 

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон гадаадад суух Элчин сайд нарыг хүлээн авч уулзан хамтран ажиллах талаар санал солилцлоо.

 

Афганистан Улсад явагдаж буй НАТО-гийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний хоёр дугаар ээлжийн Цэргийн баг Жанжин туганд хүндэтгэл үзүүллээ. 

 

БНХАУ-ын ХАЧА-ийн Дуу бүжгийн чуулгын 100 гаруй уран бүтээлч энэ сарын   25-наас ирэх сарын 5-ны өдрүүдэд манай улсад айлчлан тоглолт хийнэ. Тэд Улаанбаатар, Дархан хот, Налайх дүүргийн иргэд, цэргийн алба хаагчдад тоглолтоо толилуулах аж.

 
Хаяг
Баннер
Баннер
Баннер
Баннер