Нүүр хуудас

            БХЯ, ЗХЖШ, JCI-Чермен Олон улсын салбар байгууллагаас санаачлан зохион байгуулсан “Онц цэрэг” хөтөлбөр амжилттай хэрэгжлээ. Тус хөтөлбөрийн хүрээнд англи хэл, компьютер, хувь хүний хөгжил гэсэн гурван чиглэлээр сургалт явагдаж Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн 80 гаруй цэргийн алба хаагч хамрагджээ. Тэд төгсөлтийн шалгалтаа 60-100 хувийн гүйцэтгэлтэйгээр өгсөн нь хөтөлбөрийн хүртээмж, үр дүнг харуулж байна хэмээн зохион байгуулагчид тодотгож байна.

 

Засгийн газрын яамдууд болон УИХ-ын Тамгын газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын ажилтан, албан хаагчдын дунд жил бүр “Засгийн газрын цом” спортын тэмцээн өрнөдөг уламжлалтай. Энэ жилийн “Засгийн газрын цом-2015” тэмцээн өнгөрсөн тавдугаар сарын 10-наас ширээний теннисээр эхэлсэн бол өнгөрсөн ням гаригт “Буянт-Ухаа” спорт цогцолборт гар бөмбөгийн төрлөөр баг тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм. Аж үйлдвэрийн яам, Зам тээврийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Хууль зүйн яам, Барилга, хот байгуулалтын яам, Гадаад харилцааны яамны 16 баг тамирчин гар бөмбөгийн тэмцээнд өрсөлдөж эрэгтэй, эмэгтэй төрөлд Батлан хамгаалах яам тэргүүлж алтан медаль хүртлээ.

 

             Батлан хамгаалах яам, “ХААН” банк хамтран ажиллах санамж бичигт БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, “ХААН” банкны гүйцэтгэх захирал Норихико Като нар гарын үсэг зурлаа. Зорилго нь  “Монгол цэрэг бүтээн байгуулалт хөтөлбөр”, “Батлан хамгаалах салбарын нийгмийн хамгаалал хөтөлбөр”, “Цэргийн алба хаагчдын орон сууцны хөтөлбөр”-ийн хүрээнд хамтран ажиллах, банкны зүгээс цэргийн алба хаагчдыг хувийн мөнгөн хадгаламж, орон сууцны төлбөрийн хуримтлалтай болгох зэрэг банк санхүүгийн бүхий л төрлийн үйлчилгээ үзүүлэхэд оршиж байгаа аж. Түүнчлэн БХЯ-ны зүгээс салбарынхаа ажиллагсдын нийгмийн хамгаалалд чиглэсэн хөрөнгийг банкинд төвлөрлүүлэн байршуулах, орон сууцны зээлийн баталгаа болон ажилтнуудад орон сууцны урьдчилгаа төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх нөхцлийг бүрдүүлэх, банкны зүгээс Засгийн газраас хэрэгжүүлж буй  дэд хөтөлбөрийн  орон сууцны ипотекийн зээлийн шаардлага хангасан батлан хамгаалах салбарын ажилтнуудад орон сууцны зээлийг олгох боломжтой болж байгаа юм.

Сүүлд шинэчлэгдсэн (2015 оны 6-р сарын 05, Баасан гариг, 04:27)

 

            ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал С.Шойгу Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонд талархлын захидал илгээжээ.

Талархлын захидалд  “Олон улсын аюулгүй байдлын Москвагийн IV бага хурлын ажилд хувь нэмрээ оруулсанд Танд баярласнаа илэрхийлье. Бага хуралд Та Монголын төлөөлөгчдийг удирдаж оролцсноор хурлыг онцгой ач холбогдолтой болгож, үр өгөөжтэй яриа хэлэлцээ өрнүүлэхэд тус дэмтэй боллоо. Чуулга уулзалтад Таны оролцсон нь хамтын ажиллагааг бэхжүүлэх үйл хэрэг, цэргийн байгууллагууд хоорондын итгэлцлийг бэхжүүлэхэд жинтэй хувь нэмэр болсон юм.

Өргөтгөсөн хуралдаанд агуулга төгс үг хэлсэнд талархаж байна. Дэлхий дахины болон бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар Монгол Улсын цэргийн дээд удирдлагын санаа бодол бидэнд чухал байлаа. Хуралдааны үед хийсэн хоёр талын уулзалтаар бид цэргийн болон цэрэг-техникийн хамтын ажиллагааг ахиулах үндсэн чиглэлийг хэлэлцэн тогтож чадлаа.

Оросын цэргийн сургуулиудад монголын цэргийн боловсон хүчнийг буцалтгүй тусламжаар болон хөнгөлөлттэй нөхцлөөр бэлтгэх салбарт харилцан ажиллагаа хөгжүүлэхэд бид бэлэн байна. Таны хүсэлтийг тэргүүн зэрэгт авч үзэх болно. 1941-1945 оны Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан Улаан талбайд хийсэн баярын хүндэтгэлийн жагсаалд монголын цэргийн салбар оролцуулсныг би өндөр үнэлж байна. Бид Монгол Улсыг Орос Улсын шалгарсан, найдвартай түнш гэж үздэгээ онцлон тэмдэглэхийг хүсч байна” гэжээ.

Сүүлд шинэчлэгдсэн (2015 оны 6-р сарын 05, Баасан гариг, 04:27)

 

Батлан хамгаалах яам, Аж үйлдвэрийн яам хамтран “Батлан хамгаалах салбарын хэрэгцээт бараа бүтээгдэхүүний техникийн шаардлага, стандарт, худалдан авалт, ханган нийлүүлэлтийн өнөөгийн байдал, цаашдын зорилт” сэдэвт танилцуулах үзэсгэлэнг зохион байгууллаа.

         Үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар болон БХЯ, ЗХЖШ-ын удирдах албан тушаалтнууд, АҮЯ-ны дэд сайд Х.Баделхан, тус яамны ажилтнууд оролцсон юм. Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр танилцуулах үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт дотоодын үйлдвэрлэлийг дэмжихийг заасны дагуу манай яам АҮЯ-тай санамж бичгийг өнгөрсөн 1 дүгээр сард байгуулсан. Энэ ажил өнөөдөр бодит биеллээ олж байна. Аливаа улсын Батлан хамгаалах салбар нь дотоодын үйлдвэрлэлийнхээ хамгийн том хэрэглэгч нь байдаг.

Сүүлд шинэчлэгдсэн (2015 оны 6-р сарын 05, Баасан гариг, 04:28)

Дэлгэрэнгүй...

 
Хаяг
Баннер
Баннер
Баннер
Баннер