Нүүр хуудас

            Монгол Улс болон АНУ-ын Батлан хамгаалах яамд хоорондын 12 дахь удаагийн Зөвлөлдөх уулзалт Вашингтон хотод боллоо.

Зөвлөлдөх уулзалтад Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр, Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Б.Алтангэрэл, ЗХЖШ-ын дэд дарга,  хошууч генерал Б.Баярмагнай, БХЯ-ны ГХАГ-ын дарга, хурандаа Д.Ариунболд тэргүүтэй төлөөлөгчид, Америкийн  талаас АНУ-ын БХЯ-ны Ази-Номхон далайн аюулгүй байдал эрхэлсэн туслах,  НБД-ын тэргүүн орлогч К.Магсамен, Афганистан, Пакистаны асуудал эрхэлсэн туслах, НБД-ын тэргүүн орлогч Ж.Роял, Зүүн Азийн асуудал хариуцсан туслах, НБД-ын орлогчийн үүрэг гүйцэтгэгч С.Аберкромбие нарын албаны хүмүүс оролцжээ. АНУ-ын БХЯ-ны Ази-Номхон далайн аюулгүй байдал эрхэлсэн туслах, НБД-ын тэргүүн орлогч К.Магсамен уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Монгол, Америкийн Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа  илэрхийлээд, энэ удаагийн Зөвлөлдөх уулзалтаар хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлсэн хөтөлбөрүүдэд дүгнэлт өгөх, цаашид хийх ажлаа төлөвлөх, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд шаардлагатай мэдээлэл харилцан солилцох, түүний чиг хандлагыг тодорхойлно” гэж онцолсон байна. Мөн энэ үеэр АНУ-ын БХЯ-ны Афганистан, Пакистаны асуудал эрхэлсэн туслах, НБД-ын тэргүүн орлогч Ж.Роял АНУ-аас Афганистаны сэргээн босголтын асуудлаар баримталж буй бодлого, тус улс дахь эвслийн ажиллагааны төлөвлөлттэй холбоотой асуудлаар мэдээлэл хийжээ.


Сүүлд шинэчлэгдсэн (2015 оны 6-р сарын 05, Баасан гариг, 04:27)

 

Хүмүүнлэгийн тусламж, гамшгийн үр дагаврыг арилгах болон НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны чиглэлээр сургалтын хамтын ажиллагааны талаарх Монгол Улс, Япон Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизү нар гарын үсэг зурлаа. Хэлэлцээрийн зорилго нь хоёр улсын Батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, хүмүүнлэгийн тусламж, гамшгийн үр дагаврыг арилгах болон НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны чиглэлээр хамтран ажиллах боломжийг бий болгох, энэ чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагааны үед бий болох харилцааг зохицуулахад оршиж буй аж.

Япон Улс 2012 оноос эхлэн гадаад улс орнуудын Батлан хамгаалах салбарт тусламж үзүүлдэг болсон бөгөөд боловсрол, хүний нөөцийн чиглэлээр өөрсдийн туршлагыг хуваалцах, тусламжийг өргөжүүлэхэд  чиглэсэн бодлого баримталж, Япон Улсын БХЯ-наас “Чадавхийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлдэг.

“Монгол-Японы стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөр”-т тусгагдсан Монгол Улсын Зэвсэгт хүчний чадавхийг бэхжүүлэх хамтын ажиллагаа болон энэхүү хөтөлбөрийн хүрээнд манай улстай хамтран цэргийн инженер, цэргийн эмнэлгийн чиглэлээр 2014–2016 онд хэрэгжүүлэхээр дэд хөтөлбөр боловсруулан ажиллаж байна.

Хөтөлбөрт тусгагдсан Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төв хүртэлх 15 км хатуу хучилттай зам барих ажилд зам төлөвлөх, замын хэмжилт хийх, шинээр баригдаж буй цэргийн эмнэлгийг орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах, сургалт явуулах, Монгол Улсад жил бүр зохион байгуулагддаг “Khaan Quest” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургуульд цэргийн баг оролцуулах хүмүүнлэгийн тусламж, гамшгийн үр дагаврыг арилгах болон НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны чиглэлээр хоёр тал хамтран ажиллах, цэргийн алба хаагчдыг харилцан солилцох, хамтран үүрэг гүйцэтгэхэд хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх зэргээр хамтран ажиллана.


Сүүлд шинэчлэгдсэн (2015 оны 6-р сарын 05, Баасан гариг, 04:27)

 

Энэ сарын 23-ны өглөө агаар, тэнгэр тунчиг тааламжтай, наран авхай цацраг юугаа ээвэрлэж, их эзэн Чингисийн талбайд хуран цугларсан олон хөхүүн хөөрүүн байх нь тодхон. Морин цаг ташралдахуй дор “Анхаараарай, анхаараарай, Улаанбаатараас ярьж байна” хэмээсэн  Соёлын гавьяат зүтгэлтэн, нэвтрүүлэгч Д.Цоодолын эрдүү цээл хоолой, “Анхаараарай, анхаараарай, Улаанбаатараас үзүүлж байна” хэмээсэн ЦДБЭЧ-ын ССХМ-ийн албаны дарга, Соёлын тэргүүний ажилтан, ахмад Р.Өнөржаргалын эгшиглэнт тунгалаг хоолой Улаанбаатар төдийгүй, улс орон даяар цуурайлж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ЗХЖШ, ХХЕГ-тай хамтран “Монгол цэргийн жавхаа” уралдааныг 3 дахь жилдээ зохион байгуулж буйг хөтлөгчид сонордуулав. “Монгол цэргийн жавхаа-2015” уралдааны төгсгөлийн шатны шалгаруулалт, шагнал гардуулах ёслол, хүндэтгэлийн ажиллагаа ийнхүү эхэлж, Их хүндэтгэлийн хойморт УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, ХХЕГ-ын дарга, хошууч генерал Ш.Лхачинжав нар байраа эзлэв.

Дэлгэрэнгүй...

 

Зэвсэгт хүчний 2015 оны марш тактик, тусгай бэлтгэлийн аварга салаа, тасаг, оны мэргэжлийн аварга офицер, ахлагч шалгаруулах тэмцээний аваргууд тодорлоо.

УИХ, Засгийн  газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Ц.Бямбажав болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд, албаны бусад хүмүүс Зэвсэгт хүчний 2015 оны марш тактик, тусгай бэлтгэлийн аварга салаа, тасаг, оны мэргэжлийн аварга офицер, ахлагч шалгаруулах тэмцээний хаалтын ажиллагаанд оролцож аваргуудад шагнал гардуулсан юм.  Цэргийн алба хаагчдын өрсөлдөөний гол талбар болж, мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, тэсвэр хатуужлаа сорьдог уг тэмцээнд энэ жил байнгын бүрэлдэхүүнийн 12, хугацаат цэргийн алба хаагчдын 6, гэрээт цэргийн алба хаагчдын 8 салаа, эмэгтэй цэргийн алба хаагчдын 15 тасаг буюу  26 ангийн 980 гаруй тамирчид өрсөлдсөн.

Дэлгэрэнгүй...

 

“Оюутан цэрэг” хөтөлбөрт 6 дүүргийн 66 их, дээд сургуулиас 1134 оюутан хамрагдаж, 7 их, дээд сургууль дээр 8 бүлгээр хичээллэж байна. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Я.Төмөрбаатар нарын албаны хүмүүс тус хөтөлбөрт хамрагдаж буй залуусын хичээлийн явцтай танилцлаа. БХИС-ийн захирлын тушаалаар томилогдсон сургалтын бүлгийн 23 багш бямба, ням гаригт “Цэргийн ерөнхий бэлтгэл” сургалтыг хөтөлбөрийн дагуу зохион байгуулж байгаа аж. Оюутан цэргүүд онолын сургалтын шалгалтаа өгсний дараа эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж, 6 дугаар сарын 15-наас 8 дугаар сарын 15-ны хооронд “Цэргийн мэргэжлийн бэлтгэл” буюу хөтөлбөрийн хоёрдугаар үе шат болох вакумжуулсан дадлагын сургалтад хамрагдана.

 
Хаяг
Баннер
Баннер
Баннер
Баннер