Нүүр хуудас

     Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, Монголын барилгачдын холбооны ерөнхийлөгч М.Батбаатар нар Батлан хамгаалах яам, Монголын барилгачдын холбоо хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт  гарын үсэг зурлаа. Санамж бичгийн зорилго нь “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтод хөтөлбөрийн хүрээнд  нийслэл, аймаг орон нутагт хэрэгжиж буй орон сууцжуулах бүтээн байгуулалтын хөтөлбөр  төслүүдтэй “Монгол цэрэг бүтээн байгуулалт”, “Батлан хамгаалах салбарын нийгмийн хамгаалал” “Цэргийн алба хаагчийн орон сууц” зэрэг дэд хөтөлбөр, төслүүдийг уялдуулан хэрэгжүүлэхэд оршиж байгаа аж. Түүнчлэн бүтээн байгуулалтад Зэвсэгт хүчний барилга, инженерийн ангиудын офицер, ахлагч, хугацаат болон гэрээт алба хаагчдын оролцоог нэмэгдүүлэх болон Батлан хамгаалах салбарт ажиллагсдыг орон сууцаар хангах чиглэлээр хамтран ажиллахад таатай нөхцөл бий болж байгаа юм.

 

Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн харьяа Засвар хангалтын төвийнхөн Гачуурт тосгоны Байгал орчин ногоон хөгжлийн газартай хамтран Овооны ар хэмээх тахилгат уулын аманд 100 ш зулзган хуш модоор ойжуулалт хийжээ. Мөн тус газрын зөвшөөрлөөр 100 ш зулзган хуш авч ангийнхаа цэцэрлэгт хүрээлэнд суулгав. Энэ үеэр ЗХЖШ-ын ЦХҮГ-ын Экологи, Уул уурхайн албаны мэргэжилтнүүд мэргэжлийн заавар зөвлөгөө өгч хамтран ажиллалаа.

 

            “Зэвсэгт хүчний марш, тактикийн аварга салаа, тасаг, оны мэргэжлийн аварга офицер, ахлагч шалгаруулах тэмцээн жилээс жилд өрсөлдөөнтэй болж, энэ хэрээрээ Зэвсэгт хүчний анги, байгууллагуудын цэргийн сургалт бэлтгэлийн чанар, үр дүнг бодитоор илтгэн харуулдаг. 2015 оны марш, тактикийн аварга салаа, тасаг, оны мэргэжлийн аварга офицер, ахлагч шалгаруулах тэмцээний нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн Н.Энхболд, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, БХЯ-ны СБТГ-ын дарга, хурандаа Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын удирдлага, тэмцээний шүүгчид, Зэвсэгт хүчний ангиудын удирдлага, баг, тамирчид оролцлоо.

            Мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, тэсвэр хатуужлаа сорихоор Зэвсэгт хүчний 26 анги, байгууллагын 900 гаруй цэргийн алба хаагч өрсөлдөж байна. Энэ жилийн тэмцээний хувьд оны мэргэжлийн аварга ахлагчийн төрлийг шинээр бий болгосон, офицеруудын онолын мэдлэгийн түвшинг дээшлүүлэхэд ач холбогдол өгч, тасгийн захирагч нарын оролцоог нэмэгдүүлсэн, хяналтын төхөөрөмжийг нэвтрүүлсэн зэрэг онцлогтой  аж.

Дэлгэрэнгүй...

 

            “Монгол цэргийн жавхаа-2015” уралдааны эцсийн шалгаруулалт 5 дугаар сарын 23-нд Чингисийн талбайд болно. Нийслэлийн ЗДТГ-аас БХЯ, ЗХЖШ, ХХЕГ-тай хамтран Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах анги, байгууллагуудын дунд энэхүү уралдааныг 3 дахь жилдээ зохион байгуулж байна. Тэргүүний тохижилттой, жагсаалч ангийг шалгаруулах уг тэмцээнд энэ жил 30 гаруй анги оролцжээ. Шалгаруулалтын үеэр Улаан талбайд цэргийн ёслолын жагсаалд оролцсон бүрэлдэхүүн жагсаалаа сонирхуулах аж.

 

            Цэргийн  морин поло нийгэмлэгийг Английн армийн морин поло нийгэмлэгтэй хамтран хөгжүүлэх эхлэлийг тавилаа. Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн морьт сумангийн материаллаг баазыг түшиглэн цэргийн морин полог байгуулж байгаа аж. Арга хэмжээнд  Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэн, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Гадаад хэргийн сайд У.Вунна Маун Лвин, Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр, Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг, ЗХЖШ-ын ЦХҮГ-ын дарга, бригадын генерал Д.Даваа  нарын албаны хүмүүс оролцов.

           Английн армийн морин поло нийгэмлэгийн зэрэгтэй дөрвөн  тоглогч, дасгалжуулагч багш нар Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн 10 цэргийн алба хаагчтай морин пологийн талаархи онолын мэдлэг, морьдоо сургах, тамирчдынхаа чадварыг нэмэгдүүлэх зэрэг сургалт дадлагыг явуулжээ.

 
Хаяг
Баннер
Баннер
Баннер
Баннер