Нүүр хуудас

            Зэвсэгт хүчний Барилгын цэргийн 017 дугаар ангийн дэргэдэх “Барилга инженерийн цэрэг” мэргэжил сургалтын төвийн материаллаг баазыг түшиглэн  хугацаат  албаны 100 цэргийг хамруулан засал чимэглэлчин, бетон арматурчин, өрөг угсрагч, хэв хашмалын мужаан мэргэжлээр 12 долоо хоногийн мэргэжил эзэмшүүлэх сургалтыг амжилттай зохион байгуулж, Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөр эрхлэлт үйлчилгээний төвийн улсын комисст 100 хувийн амжилт 90 хувийн чанартайгаар шалгагдсан бөгөөд төгсөгчдөд барилгын мэргэжлийн үнэмлэх, чадамжийн гэрчилгээ гардуулав. Мэргэжил олгох энэ сургалтад Зэвсэгт хүчний 013, 120, 326 дугаар ангийн дайчид хамрагдаж, цэргийн алба хаах хугацаандаа ийнхүү мэргэжил эзэмшжээ.

 

            Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ой, Ерөнхий цэргийн өдөр, офицеруудын аттестатчиллыг угтаж Зэвсэгт хүчний салааны захирагч нарын тактик сэтгэлгээг хөгжүүлэх, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Ерөнхий зориулалтын цэргийн командлагчийн нэрэмжит тактикийн олимпиадыг 2 дахь жилдээ ЗХЖШ-ын ЕЗЦК, БХИС-ийн Ерөнхий цэргийн тэнхим, Ерөнхий цэрэг ассасаци хамтран зохион байгууллаа. Олимпиадад 11 анги, байгууллагын 50 гаруй офицер өрсөлдөж мэргэжлийн ур чадвараа сорьсоноос ахлах дэслэгч Р.Ариунболд /150/, ахлах дэслэгч А.Эрдэнэбаяр /084/, дэслэгч Д.Ариунболд /340/ нар эхний 3 байрт шалгарлаа.

 

            Монгол цэрэг дэлхийн цэрэг болох, Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид энхийн төлөө зүтгэх үйлсийн шанг татсан хүмүүсийн нэг бол хошууч генерал Г.Рагчаа. Олон улсын Энхийг сахиулагчдын өдрийг угтан түүний хэрэгжүүлсэн үйлс, хөдөлмөр зүтгэлийг нь мөнхөлж, Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид гэрэлт хөшөөг нь босголоо. Уг ёслолын арга хэмжээнд УИХ-ын гишүүн Н.Энхболд, Р.Амаржаргал, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай, БХЯ-ны СБТГ-ын дарга, хурандаа Г.Сайханбаяр нарын БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд, Г.Рагчаа агсны гэргий Д.Лхагвасүрэн, түүний хүүхдүүд, Зэвсэгт хүчний 150, 311, 330 дугаар ангийн цэргийн алба хаагчид зэрэг төлөөлөл оролцсон юм.

Дэлгэрэнгүй...

 

 

 

            ЗХЖШ, Зэвсэгт хүчний 014 дүгээр анги хамтран цэрэг, батлан хамгаалахын зориулалтаар ашиглагдаж байгаад хөрсний эвдрэлд орж орхигдсон 100 гаруй га газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийн цэцэрлэгт хүрээлэн байгуулж байна. Цэцэрлэгт хүрээлэнг Налайх цэргийн хүрээний ангиудад хүлээлгэн өгөх нээлтийн ажиллагаанд ЗХЖШ-ын удирдлагууд, Зэвсэгт хүчний 014, 337, 350, 353 дугаар ангийн бие бүрэлдэхүүн, Налайх дүүргийн удирдлагууд оролцлоо. Энэ үеэр  500 гаруй мод тарьсан бөгөөд дүүргээс тус хүрээлэнд тарих 3000 чацарганы суулгацыг бэлэглэлээ.

АНХНЫХАА ТАРЬЦЫГ СУУЛГАЛАА

ЗХЖШ-ын ЦХҮГ-ын Экологи, уул уурхайн албаны дарга, ахлах дэслэгч Г.Мөнхжаргал:

            -Сүүлийн жилүүдэд ЗХЖШ, Зэвсэгт хүчний анги, байгууллагууд байгаль орчныг хамгаалах, зүй зохистой ашиглах, ногоон байгууламж байгуулах чиглэлээр багагүй ажил өрнүүлж байна. Энэ удаагийн нөхөн сэргээлтийн ажлыг өөрсдийн нөөц боломждоо тулгуурлан 120 га газарт хийлээ. Зэвсэгт хүчний 310, 311 дүгээр ангийн экологийн тасаг ойн цэвэрлэгээ, ойжуулалт, нөхөн сэргээлт зэрэг чиглэлээр ажиллахаас гадна мод үржүүлж байна. Анхныхаа тарьцыг уг цэцэрлэгт хүрээлэнд суулгаж байгаа юм. Цаашдаа бусад байгууллагуудтай хамтарч энэ чиглэлийн ажлуудыг хийх, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд сургалт явуулах, нөхөн сэргээлт хийх талбайнуудын судалгааг нарийвчлан гаргах, ногоон байгууламж байгуулах чиглэлээр ажиллана.

 

          УИХ-аар хэлэлцэгдэх “Төрийн цэргийн бодлогын үндэс” баримт бичгийн төслийг боловсруулалцсан БХЯ-ны СБТГ-ын ахлах мэргэжилтэн, Хуулийн зөвлөх, дэд хурандаа Г.ЭНХБОЛДООС товч тодруулга авсныг нийтэлж байна.

            Бодлогын баримт бичгийн төсөл боловсруулах үндэслэл, шаардлага юунд орших вэ?

            -“Төрийн цэргийн бодлогын үндэс” баримт бичиг батлагдаад 16 дахь жилдээ мөрдөгдөж байна. Энэ хугацаанд улс орны эдийн засаг, нийгэм, гадаад, дотоод орчинд гарсан өөрчлөлтийг эрх зүйн шинэчлэлийн хүрээнд илүү боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага гарч ирсэн. Тийм учраас Монгол Улсын “Төрийн цэргийн бодлогын үндэс”-ийг төрийн бодлого, эрх зүйн орчинд нийцүүлэх ажлын хүрээнд тус баримт бичгийг боловсруулсан ажлын хэсэг “Төрийн батлан хамгаалах бодлогын үндэс” нэрээр шинэчлэн боловсруулж, дээр дурдсан хэрэгцээ шаардлагад нийцүүлэн ажилласан.

            Бодлогын баримт бичгийн төсөл батлагдсаны ач холбогдол…?

            -Энэ төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал, Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан “Үндэсний хөгжлийн цогц бодлого” зэрэг бодлогын баримт бичигтэй нийцэж, төрийн батлан хамгаалах бодлого тодорхойлогдох юм.

            Хэчнээн бүлэг, заалтаас бүрдсэн бэ?

            -Баримт бичгийн төсөл 6 бүлэг, 46 заалтаас бүрдэж байгаа.

 
Хаяг
Баннер
Баннер
Баннер
Баннер