Нүүр хуудас

           БХЯ-наас энэ сарын 18-19-ний өдрүүдэд аймаг, нийслэл, дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, тоо бүртгэлийн офицеруудтай “Мэргэжил-арга зүйн” цугларалт зохион байгуулж явууллаа. Цугларалтыг нээж БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар үг хэлсний дараа  СБТГ-ын дарга, хурандаа Г.Сайханбаяр цугларалтын зорилго, зорилтын талаар танилцуулав. Уг цугларалтын зорилго нь Монгол Улсын батлан хамгаалах тогтолцооны нэг тулгуур ухагдахуун болох “Орон нутгийн хамгаалалт”-ын асуудлыг онол, практикийн түвшинд хэлэлцэж, орон нутагт гардан хэрэгжүүлэгч цэргийн штабын үүрэг, оролцооны талаар нэгдсэн ойлголтод хүрэхэд оршиж байлаа. Цугларалтын эхний өдөр УИХ-ын гишүүн М.Батчимэг, ҮАБЗ-ийн Ажлын албаны ахлах референт Г.Уянга, бэлтгэл дэслэгч генерал Ц.Дашзэвэг, бэлтгэл хошууч генерал С.Баасанхүү нар урилгаар лекц уншсан бол цугларалтын 2 дахь өдөр орон нутгийн хамгаалалт, орон нутагт батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааны хэрэгжилтийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэв.

   Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баярын хүрээнд ОХУ-ын Москва хотын Улаан талбайд болсон Цэргийн ёслолын жагсаалд оролцсон бүрэлдэхүүн өнгөрсөн Ням гарагийн өглөө эх орондоо ирэв. ОХУ-ын цэргийн тусгай онгоцоор Улаан-Үд хотноо газардсан тэднийг ЗХЖШ-ын БСТГ-ын дарга, бригадын генерал Ж.Бадамбазар тэргүүтэй албаны хүмүүс угтсан юм. Энэ үеэр бригадын генерал Ж.Бадамбазар хэлсэн үгэндээ, “Үүргээ нэр төртэй гүйцэтгээд ирж байгаа  Та бүхэнд талархаж байна. Монголын цэрэг эрс ямар дайчин, цог золбоолог байгааг  дэлхийн орнуудын иргэд цэнхэр дэлгэцээр харлаа” хэмээн тодотгосон. Ёслолын жагсаалд оролцсон орнуудын ихэнх нь Хүндэт харуулынх нь бүрэлдэхүүнээс ирсэн бол манай улсын хувьд Зэвсэгт хүчний  анги, ангийн төлөөлөл оролцсоноороо онцлогтой. Тэд 2 сарын хугацаанд жагсаалын бэлтгэлээ базаасан бөгөөд ЗХЖШ-ын БСТГ-ын дарга, бригадын генерал Ж.Бадамбазар, БХЯ-ны СБТГ-ын дарга, хурандаа Г.Сайханбаяр,  ЗХЖШ-ын АУГ-ын орлогч дарга, хурандаа С.Дашзэвэг нар бэлтгэлийг удирдан ажилласан юм. Цэргийн сүр хүч, цог золбоог гайхуулан Улаан талбайд алхаад ирсэн эдгээр залуусыг нийслэлд ирэх замд нь Сэлэнгэ аймаг дахь Хилийн цэргийн ангиуд, Дархан-Уул аймгийн удирдлагууд тосч хүндэтгэл үзүүлж байлаа. Мөн тэднийг өчигдөр ЗХЖШ-ын бие бүрэлдэхүүн хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн юм. Энэ үеэр ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав хэлсэн үгэндээ, Монгол Улсын Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн бие бүрэлдэхүүний төлөөлөл болсон офицер, ахлагч, хугацаат цэргийн алба хаагчид Та бүхэн бэлтгэл сургуулилтаа сайтар хангаж, Төр засаг, түмэн олныхоо итгэл найдварыг тээн, түүхэн тэмдэглэлт Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баярын Цэргийн ёслолын жагсаалд Монгол цэргийн сүлд хийморийг бадруулан, Монгол түмнээ омогшуулан оролцсоныг онцлон тэмдэглэхэд таатай байна хэмээгээд Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүний өмнөөс талархал илэрхийлэн, батламж гардуулсан юм.

               -Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баярын Цэргийн ёслолын жагсаалд анги, хамт олноо төдийгүй Зэвсэгт хүчин, эх орноо төлөөлөн оролцоод ирсэндээ сэтгэл өндөр байна. Орон орны 16 мянга гаруй цэргийн алба хаагч нэг командаар алхаж байгаа тийм сүрлэг Цэргийн ёслолын жагсаалд анх удаа оролцлоо. Тэр хэмжээгээрээ бидний өмнө маш том хариуцлага тулгарсан. Түүхэнд дурсагдах чухал бөгөөд хүндтэй үйл явдал учраас хүн бүр л алдаа мадаггүй алхахыг хичээсэн бас чадсан. Төрийн далбаагаа мандуулаад индэрийн өмнүүр алхах агшинд өөрийн эрхгүй эх орноороо бахархан омогшиж байлаа. Тухайн үеийн ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан орнуудын жагсаал явсаны дараа Энэтхэг, Серби, БНХАУ болон манай улсын бүрэлдэхүүн явсныг тусад нь тайлбарлаж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин хэлсэн үгэндээ, “Монгол Улс энэхүү ялалтад маш их хувь нэмэр оруулсан, дайн эхэлсэн өдрөөс л манай холбоотон байсан” гэж онцлосон. Энэ болгонд эх орон, өвөг дээдсээрээ бахархаж явлаа. Мөн нэгдсэн бэлтгэлийн эхний өдрөөс л оросын ард түмэн ямар мундаг зохион байгуулалттайг мэдэрсэн. Бүх үйлдлүүд нарийн хуваарийн дагуу, нарийн төлөвлөгдсөн зохион байгуулалт нь маш өндөр түвшинд байсан. Тэр болгоноос суралцах зүйл их байна гэж харж байлаа. Түүнчлэн нэгдсэн бэлтгэлийнхээ заваар ОХУ-ын Зэвсэгт хүчний музейтэй танилцсан. Манай улстай, ялангуяа Зэвсэгт хүчинтэй холбоотой маш олон үзмэр байдаг юм билээ.

Дэлгэрэнгүй...

УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон БНТУ-д айлчиллаа. Тэрээр Турк Улсын Батлан хамгаалахын сайд Исмет Иылмазтай  уулзаж ярилцсан байна.

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг тэмдэглээд, цаашид Туркт суралцах монголын цэргийн алба хаагчдын тоог нэмэгдүүлэх, батлан хамгаалах аж үйлдвэрийн хамтын ажиллагааг өргөтгөх талаар ярилцаж, хоёр орны Батлан хамгаалахын сайд нар аж үйлдвэрийн салбарт хамтран ажиллах тухай Монгол, Туркийн Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Мөн Истанбул хотод нээгдсэн Олон улсын батлан хамгаалах аж үйлдвэрийн үзэсгэлэнг сонирхож, Монгол Улсын  Зэвсэгт хүчинд бүтээгдэхүүн нийлүүлдэг зарим компанийн удирдлагатай уулзжээ.

Хаяг
Баннер
Баннер
Баннер
Баннер