Нүүр хуудас

Монгол цэргийн өдөр, Монгол Улсад шинэ үеийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан төрийн одон, медалиар шагнагдсан хүмүүсийн шагналыг гардуулах ёслолын ажиллагаанд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Л.Болд, УИХ-ын гишүүн З.Энхболд, Д.Ганхуяг, Г.Баярсайхан нарын хүмүүс оролцсон юм.

Сүүлд шинэчлэгдсэн (2011 оны 5-р сарын 13, Баасан гариг, 07:21)

Дэлгэрэнгүй...

 

            Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн радиолокацийн станцын ахлах инженер, ахмад М.Баярбат Баруун Сахарт, 310 дугаар ангийн штабын даргын харуул хамгаалалт эрхэлсэн туслах, хошууч Т.Мөнхжаргал, 013 дугаар ангийн штабын туслах, радио холбооны офицер, ахмад Д.Мөнхбаяр нар Бүгд Найрамдах Судан улс дахь НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд Цэргийн ажиглагчаар нэг жилийн хугацаатай үүрэг гүйцэтгэх болжээ.

 

Батлан хамгаалах яам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойд зориулж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, Нийслэлийн Хөдөлмөрийн газартай хамтран  “Хөдөлмөр  эрхлэлт, хүний хөгжлийг дэмжих жилийн ажил”-ын хүрээнд “Гэрээт цэргийн алба-Ажлын байр” сэдэвт өдөрлөгийг Зэвсэгт хүчний Соёлын төв Өргөөнд  зохион байгуулсан юм. Өдөрлөгийн ажиллагаанд Батлан хамгаалахын дэд сайд С.Баасанхүү, ЗХЖШ-ын дэд дарга, бригадын генерал

Б.Баярмагнай, Нийслэлийн засаг даргын l орлогч Б.Баатарзориг, Улаанбаатар хотын нийгмийн асуудал эрхэлсэн орлогч дарга Ц.Цогзолмаа, Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар нарын албаны хүмүүс хүрэлцэн ирсэн нь эл арга хэмжээний ач холбогдлыг тодорхойлж байв. Нийслэлийн Засаг даргын l орлогч Б.Баатарзориг, Батлан хамгаалах салбар залуучуудад хөдөлмөр эрхлэх  боломж   олгож, гэрээт цэргийн албаар ажлын байр гаргаж өгч байгааг сайшаан тэмдэглэсэн. Тэрээр  “Тусгай салаа-2” кинонд зах дээр хоол зардаг байсан Дэндэв цэргийн албанд очоод хэрхэн өсөн дэвжиж буйг тодорхой жишээ болгоод “Өнөөдөр эндээс олон арван Дэндэв төрнө гэдэгт итгэлтэй байна” гэж онцлож байв.

Сүүлд шинэчлэгдсэн (2011 оны 5-р сарын 08, Ням гариг, 06:46)

Дэлгэрэнгүй...

 

Энэ сарын 17-нд Монгол цэргийн өдөрт зориулсан баярын хурал, хүндэтгэлийн тоглолт Соёлын төв өргөөнд боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж, УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Л.Болд, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр нарын албаны хүмүүс хүндэтгэлийн хойморт заларсан байв.

Сүүлд шинэчлэгдсэн (2011 оны 4-р сарын 14, Пүрэв гариг, 07:15)

Дэлгэрэнгүй...

 

               Батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, НҮБ-ын “Энхийг дэмжигчдийн Олон улсын өдөр”-ийг 5 дугаар сарын 29-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлэх тухай Батлан хамгаалахын сайдын тушаал гарчээ. Ажлын хэсгийн даргаар БХЯ-ны ТЗУГ-ын дарга, дэд хурандаа Ш.Сүхбаатар, орлогч даргаар ЗХЖШ-ын АУГ-ын дарга, хурандаа Ж.Бадамбазар нар томилогдсон байна.

 
Хаяг
Баннер
Баннер
Баннер
Баннер