Нүүр хуудас

Зэвсэгт хүчний 2015 оны марш тактик, тусгай бэлтгэлийн аварга салаа, тасаг, оны мэргэжлийн аварга офицер, ахлагч шалгаруулах тэмцээний аваргууд тодорлоо.

УИХ, Засгийн  газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Ц.Бямбажав болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд, албаны бусад хүмүүс Зэвсэгт хүчний 2015 оны марш тактик, тусгай бэлтгэлийн аварга салаа, тасаг, оны мэргэжлийн аварга офицер, ахлагч шалгаруулах тэмцээний хаалтын ажиллагаанд оролцож аваргуудад шагнал гардуулсан юм.  Цэргийн алба хаагчдын өрсөлдөөний гол талбар болж, мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, тэсвэр хатуужлаа сорьдог уг тэмцээнд энэ жил байнгын бүрэлдэхүүнийн 12, хугацаат цэргийн алба хаагчдын 6, гэрээт цэргийн алба хаагчдын 8 салаа, эмэгтэй цэргийн алба хаагчдын 15 тасаг буюу  26 ангийн 980 гаруй тамирчид өрсөлдсөн.

Хугацаат цэргийн алба хаагчдын аварга салаагаар Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн дайчид тодорч, Зэвсэгт хүчний 014, 120 дугаар ангийн салаад удаалсан бол  гэрээт цэргийн алба хаагчдын аварга салааны эхний 3 байрыг  Зэвсэгт хүчний 014, 016, 119 дүгээр анги эзлэв.

Эмэгтэй тасгуудын хувьд өрсөлдөөн ширүүн явагдаж, 150, 311, 065 дугаар ангийн тасаг алт, мөнгө, хүрэл  медаль хүртлээ.  Байнгын бүрэлдэхүүний  аварга салаагаар Зэвсэгт хүчний 084 дүгээр анги шалгарч 330, 150 дугаар ангиуд удаах байруудыг эзэлсэн юм.

Оны аварга батальон захирагчаар  ахмад Н.Батсайхан /084/, 2 дугаар байрт хошууч Л.Жамбалсүрэн /256/, 3 дугаар байрт дэслэгч Б.Ганболд /013/,  Оны аварга ротын захирагчаар ахмад Э.Билэгсайхан /032/, 2 дугаар байрт ахмад Д.Батдорж /016/, 3 дугаар байрт ахмад Р.Батмөнх /326/, Оны аварга салааны захирагчаар дэслэгч Г.Хос-Эрдэнэ /124/, 2 дугаар байрт дэслэгч Х.Жанжинбаатар /311/, 3 дугаар байрт дэслэгч Д.Цог-Эрдэнэ /014/, Оны аварга ахлагчаар  сургагч ахлагч Т.Хатантөмөр /150/, 2 дугаар байрт ахлагч Ц.Цогтдэлгэр /326/, 3 дугаар байрт ахлах ахлагч Д.Цогбаяр /350/ нар тус тус шалгарч аваргууд тодорлоо.

Амжилттай оролцсон баг тамирчид Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын марш тактикийн тэмцээнд өрсөлдөнө.

 

 

 

 
Хаяг
Баннер
Баннер
Баннер
Баннер