Нүүр хуудас Мэдээ, мэдээлэл ЗХЖШ-ЫН ДАРГААР ХОШУУЧ ГЕНЕРАЛ Д.ДАВАА ТОМИЛОГДЛОО

          Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зарлигаар ЗХЖШ-ын даргаар хошууч генерал Д.Даваа томилогдлоо. Түүнчлэн ЗХЖШ-ын дарга асан дэслэгч генерал Ц.Бямбажав Ерөнхийлөгчийн зарлигаар “Сүхбаатарын одон”-гоор энгэрээ мялаалаа. ЗХЖШ-ын шинэ даргыг томилж, Жанжин туг хүлээлцэх ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж оролцлоо. Тэрээр хэлсэн үгэндээ, ЗХЖШ-ын өмнөх даргын хийж бүтээсэн ажил, идэвх зүтгэлийг өндрөөр үнэлсний зэрэгцээ ЗХЖШ-ын даргаар томилогдсон хошууч генерал Д.Даваад ажлын амжилт хүсч, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын чиглэл өглөө.

 
Хаяг
Баннер
Баннер
Баннер
Баннер