Нүүр хуудас Мэдээ, мэдээлэл ЭНХИЙГ САХИУЛАГЧИД ЭНГЭРЭЭ МЯЛААЛАА

Афганистан Улсад явагдаж буй “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд оролцон үүргээ амжилттай гүйцэтгээд ирсэн Зэвсэгт хүчний цэргийн багийн I ээлжийн бие бүрэлдэхүүн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зарлигаар төрийн одон, медалиар энгэрээ мялаалаа. Шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай, БХЯ-ны СБТГ-ын дарга, хурандаа Г.Сайханбаяр болон БХЯ, ЗХЖШ-ын зарим удирдлага, энхийг сахиулагчдын ар гэрийн төлөөлөл оролцов. Цэргийн гавьяаны одонгоор дэд хурандаа Д.Батзориг, С.Жаргалсайхан,  Цэргийн хүндэт медалиар ахлах ахлагч Э.Болор-Эрдэнэ, Б.Хуягбаатар нар энгэрээ мялаасан бол цэргийн багийн бусад бүрэлдэхүүн “Энхийн төлөө” медалиар шагнуулсан юм.


 
Хаяг
Баннер
Баннер
Баннер
Баннер