Нүүр хуудас Мэдээ, мэдээлэл ЦЭРГИЙНХЭН ТӨРИЙН ОДОН, МЕДАЛИАР ШАГНАГДЛАА

 

            Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 112 дугаар зарлигаар Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа өндөр амжилт, идэвх зүтгэл гарган ажиллаж байгаа зарим генерал, офицер, ахлагч, ажилтан албан хаагчдыг Монгол Улсын төрийн одон, медалиар шагналаа. Шагналыг УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар нар энэ сарын 8-ны өдөр гардуулав. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор БХИС-ийн захирал, хошууч генерал Я.Чойжамц, Цэргийн гавьяаны Улаан тугийн одонгоор Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн захирагч, хурандаа Ц.Галбадрах, бэлтгэл хурандаа Я.Даваасамбуу, С.Энхтайван нарын, Цэргийн гавьяаны одонгоор БХЯ-ны ТЗУГ-ын Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Ганхуяг, ЗХЖШ-ын АУГ-ын ИЦХХ-ийн дарга, хурандаа Ц.Батсайхан, ЗХЖШ-ын ЦХҮГ-ын Хүн эмнэлгийн хэлтсийн дарга, дэд хурандаа С.Ганчимэг нарын олон офицер, ахлагч энгэрээ мялаалаа. Мөн Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар цөөнгүй хүнийг шагнаж урамшуулсан юм.

 
Хаяг
Баннер
Баннер
Баннер
Баннер