Нүүр хуудас Мэдээ, мэдээлэл ГЕНЕРАЛ ЦОЛТОН ГУРВААР НЭМЭГДЛЭЭ

 

 

Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баярын босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зарлигаар ЗХЖШ-ын ЕЗЦК-ын штабын дарга, хурандаа Д.Амгаланбаатар, ЗХЖШ-ын АУГ-ын дарга, хурандаа Д.Ганзориг, ХХЕГ-ын орлогч дарга, хурандаа Ч.Сайнтөр нар БРИГАДЫН ГЕНЕРАЛ цол хүртлээ. 

 

Бригадын генерал Б.АМГАЛАНБААТАР:

 

            -Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зарлигаар бригадын генерал хэмээх эрхэм хүндтэй цол хүртсэндээ баяртай байна. Зэвсэгт хүчинд зориулсан 33 жилийн минь хөдөлмөр зүтгэлийг үнэлж, цаашид улам их амжилт гаргаарай гэж бэлгэдэж энэ эрхэм цолыг хүртээсэн гэж ойлгож байна. Төр, засаг, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, үе, үеийн удирдлагууд, үеийн найз нөхөддөө баярлаж буйгаа уламжлая. Та бүхэндээ аз жаргал, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, баяр наадмын мэндчилгээ дэвшүүлье. Монгол түмэн минь хотол олноороо сайхан наадаарай. 

 

Бригадын генерал Д.ГАНЗОРИГ: 

 

            -Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зарлигаар Төрийн дээд цэргийн цол хүртсэндээ баяртай байна. Баярлахын сацуу надад ирж байгаа өндөр хариуцлага, цаашид хийж бүтээх олон том ажлын зорилтыг дагуулж ирсэн гэж ойлгож байна. Эх орноо батлан хамгаалах нэр хүндтэй, ариун үүргийг гүйцэтгэж яваа хамт олныхоо ажлын үр дүн, урамшлаар би энэ эрхэм цолыг хүртлээ. Ахиж дэвшсэн бүхий л ажил бидний хамтын бүтээл байдаг гэж би хэлэх дуртай. Зэвсэгт хүчнийхээ бие бүрэлдэхүүнд баярлаж талархаж байгаагаа илэрхийлээд, Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүлье.

Ахлах дэслэгч Д.МЭНДБАЯР

 
Хаяг
Баннер
Баннер
Баннер
Баннер