Нүүр хуудас Онцлох үйл явдал ГЕНЕРАЛУУДАД ШИНЭ МӨРДЭС ГАРДУУЛАВ

Энэ сарын 17-нд Монгол цэргийн өдөрт зориулсан баярын хурал, хүндэтгэлийн тоглолт Соёлын төв өргөөнд боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж, УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Л.Болд, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр нарын албаны хүмүүс хүндэтгэлийн хойморт заларсан байв.

Монгол Улсын Ерөнхийлөгч баярын хурлын үеэр утга төгөлдөр үг хэлсэн бөгөөд бэлтгэл, чөлөөнд байгаа болон одоо ажиллаж байгаа 30 гаруй генералд шинээр батлагдсан мөрдэсийг нь гардуулсан. Мөн Г.Дугарсүрэн, Алтангэрэл нарын нэр бүхий генералуудад орон сууц бүхий эдлэн газар олгож, мөн шинээр батлагдсан ёслол, алба, хээрийн дүрэмт хувцаснуудыг өмсгөж танилцуулсан юм. Дараа нь ЦДБЭЧ-ын уран бүтээлчид “Эртний Монголын их гүрэн”, “Хамаг Монголын их дайчид”, “Ардын журамт цэргийн ялалт”, “Дэлхийн дайны төгсгөл Монголд дууссан”, “Цэргүүд их бүтээн байгуулалтад”, “Монгол цэрэг-Дэлхийн цэрэг” гэсэн зохиомж бүхий тоглолтоо сонирхуулав.

Сүүлд шинэчлэгдсэн (2011 оны 4-р сарын 14, Пүрэв гариг, 07:15)

 
Хаяг
Баннер
Баннер
Баннер
Баннер