Зураг дээр: нүүрний эгнээнд зүүн гар талаас ахлах сурвалжлагч, дэд хурандаа Г.Баатарнум, сонины эрхлэгч, дэд хурандаа Г.Нямдорж, хариуцлагатай нарийн бичгийн дарга, дэд хурандаа П.Батнайрамдал, “Цэргийн шинэчлэл” сэтгүүлийн нарийн бичгийн дарга П.Баасансүрэн, сурвалжлагч, хошууч Ц.Төрмөнх, арын эгнээнд зүүн гар талаас жолооч, нийлэгч Д.Найдансүрэн, оператор-бичиг хэргийн эрхлэгч Б.Бурмаа, нягтлан бодогч Л.Ууганбаяр, дизайнер Г.Алтанцэцэг, сурвалжлагч, ахмад Х.Ганзул, сурвалжлагч, дэслэгч Д.Мэндбаяр нар. 

 

БИД БОДИТОЙ, ХҮРТЭЭМЖТЭЙ, ЧАНАРТАЙ

НИЙТЛЭЛИЙГ ЭРХЭМЛЭДЭГ

Зэвсэгт хүчний долоо хоног тутмын “Соёмбо” сонин 87 дахь жилдээ Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний түүхийн хуудсыг бичиж, ардчилсан нийгмийн шаардлага болсон иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, цэргийн албан хаагчдыг мэргэжлийн мэдээллээр хангах, цэрэг дайчдыг эх оронч үзэл, хүмүүжлээр хүмүүжүүлэх үйлсэд хүчин зүтгэж байна.

Тус сонины нийтлэлийн бодлого нь батлан хамгаалах бодлого, зорилт, үйл ажиллагааны талаарх мэдээллийг Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, ард иргэдэд хүргэх, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг цэргийн мэргэжлийн мэдээллээр хангаж, тэдний онол арга зүйн болон цэргийн хэргийн мэдлэгийг дээшлүүлэхэд тус дөхөм үзүүлэх, эх оронч үзэл хүмүүжлийг төлөвшүүлэх, уншигчдаа шинжлэх ухаан, танин мэдэхүйн мэдээллээр хангахад чиглэгдэж байна.  

Тус сонины редакц эх оронч үзэл, хүмүүжлийг түгээн дэлгэрүүлэх, иргэн-цэргийн харилцааг хөгжүүлэх, цэргийн бие бүрэлдэхүүнийг мэргэжлийн мэдээллээр хангах үндсэн зорилгоо биелүүлж, долоо хоног тутмын “Соёмбо” сонин, улирал тутмын “Цэргийн шинэчлэл” сэтгүүлийг тус тус эрхлэн гаргаж байна.

Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн албан хаагчдын НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд амжилттай оролцож байгаа үйл ажиллагааг хилийн чанадад сурталчилах, офицер, ахлагч нарын гадаад хэл сурах, түүнийг ажил, албаны үйл ажиллагаандаа өргөн хэрэглэхэд тус дэм үзүүлэх үүднээс Их Британий консулын дэмжлэгтэйгээр “The Peace messenger” хавсралт дугаарыг англи хэл дээр, мөн агуулгын хүрээнд орос хэл дээр  “Миротворческая миссия” хавсралт гаргаж хэвшсэн нь уншигчдын талархалыг хүлээж байна. 2010 онд “Энхийн элч” сонины 6 дугаарыг орос, 7 дугаарыг англи хэл дээр бэлтгэн уншигчдын хүртээл болгосон. 

“Соёмбо” сонины редакц улиралд 13, жилд 52 дугаар бэлтгэж хэвлүүлэн, захиалагч, харилцагч байгууллагуудын өмнө хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн. “Соёмбо” сонины 2010 оны нийтлэлд судалгаа хийж үзэхэд Батлан хамгаалах бодлого, зорилт 6.4, Зэвсэгт хүчний шинэчлэл, командлалын шийдвэр 5.9, Гадаад харилцаа 5.7, энхийг сахиулах ажиллагаа 5.2, сургалт бэлтгэл 5.7, цаг үеийн зорилт, үйл ажиллагаа 7.0, гадаадын цэргийн мэдээ 4.0, түүх уламжлал 6.4, шинжлэх ухаан, техникийн мэдээлэл 5.6, танин мэдэхүйн, чөлөөт цаг 6.8, анги, салбарын мэдээ сурвалжлага 5.1, бусад нийтлэл 36.2 хувийг тус тус эзэлжээ.

Тус сонины сэтгүүлчдийн 2010 онд бичсэн нийтлэлүүдээс Г.Баатарнумын “Зүүнбаянд болсон цуглаан”, “Цэрэг, зэвсгийн түүх” цувралууд, Ц.Төрмөнхийн “Гарын хуруу”, П.Батнайрамдалын “Хүн хэрхэн үүссэн бэ”, “Эмгэн Борной”, Д.Мэндбаярын доктор Авирмэд, сайд асан Ц.Адъяасүрэнтэй байгалийн баялаг, экологийн сэдвээр хийсэн ярилцлагууд, “Залуус” булан “Чанар” үнэлгээ авсан байна.

“Сонины оны шилдэг нийтлэл”-ийг захиалагч-уншигчдынхаа үнэлгээгээр шалгаруулж ирсэн уламжлал өдгөө 4 дэх жилдээ хэрэгжиж байна. 2009 оны шилдэг нийтлэлээр сурвалжлагч Х.Ганзулын “Шавь нартаа дуулгахад онгоцоор ч хамаагүй авна” хамгийн өндөр оноо авч шалгарсан. 2010 онд жил мөн захилагч-уншигчдаас санал авч “Оны шилдэг нийтлэл”-ээ шалгаруулахад сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга, дэд хурандаа П.Батнайрамдалын “Монгол толгойн маапан” нийтлэл уншигчдаас хамгийн олон оноо авч шалгарсан. 2010 оны Редакцийн тэргүүний ажилтнаар ахлах сурвалжлагч, дэд хуандаа Г.Баатарнум, Хөдөлмөрийн аваргаар нягтлан бодогч Л.Ууганбаяр нар шалгарлаа.

Тус сонины сэтгүүлчдээс дэд хурандаа П.Баатарнум, хошууч Ц.Төрмөнх, С.Зоригтбаатар нар “Иракийн эрх чөлөө”  ажиллагаанд, дэд хурандаа П.Батнайрамдал, хошууч Ц.Төрмөнх нар Сьерра Леон улсад НҮБ-аас явуулж энхийг сахиулах ажиллагаанд хэвлэл мэдээллийн ажилтнаар оролцож, үүргээ амжилттай биелүүлсэн. Дэд хурандаа Г.Нямдорж “Khaan Quest” олон үндэстний энхийг сахиулах ажиллагааны сургуульд 2006, 2007, 2009 онд, дэслэгч Д.Мэндбаяр ОХУ-д болсон хоёр орны хамтарсан “Дархан-3” сургуульд амжилттай оролцлоо. Ахмад Х.Ганзул Канад Улсын Зэвсэгт хүчний Гадаад хэлний сургуульд суралцаад ирсэн.

Монгол Улсын Зэвсэгт хүчний “Соёмбо” сонины редакц бодитой, тэнцвэртэй, хүртээмжтэй, чанартай нийтлэлээр уншигч-захилагчдаа хангах, Монголын мэдээллийн орон зайд цэргийн мэдээллээр тэргүүлэх байр сууриа баттай хадгалж, дэлхийн цэргийн хэвлэл мэдээллийн жишигт хүрэх алсын хараатай ажиллаж байна.

 

 

“СОЁМБО” СОНИНЫ РЕДАКЦТАЙ ХАРИЛЦАХ ХАЯГ:

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Л.Дандарын гудамж, Офицеруудын ордон, I давхар, “Соёмбо” сонины редакц

Утас: (976) 7015 3768

Факс: (976) 7015 3768

Дотуур утас: 3463, 3412

Вэб сайт: Soyombo.gov.mn

Электрон шуудан: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

Шуудангийн хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Шуудангийн 44-р салбар, Офицеруудын ордон, “Соёмбо” сонины редакц

 

ADDRESS OF THE NEWSPAPER SOYOMBO

Editorial staff of the Newspaper Soyombo, Officers’ Palace, Street L.Dandar, District Bayarzurkh, Ulaanbaatar, Mongolia

Tel: (976) 7015 3768

Fax: (976) 7015 3768

Extension: 3463, 3412

Web site: Soyombo.gov.mn

E-mail: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

Сүүлд шинэчлэгдсэн (2011 оны 12-р сарын 02, Баасан гариг, 04:42)