Монгол цэргийн өдөр, Монгол Улсад шинэ үеийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан төрийн одон, медалиар шагнагдсан хүмүүсийн шагналыг гардуулах ёслолын ажиллагаанд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Л.Болд, УИХ-ын гишүүн З.Энхболд, Д.Ганхуяг, Г.Баярсайхан нарын хүмүүс оролцсон юм.

 

“Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон”-гоор БХЭШХ-ийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлого судлалын төвийн дарга Б.Равжаа, ЗХКТГ-ийн зөвлөх, хурандаа Г.Чулуунбаатар нарын 4, “Цэргийн гавьяаны Улаан тугийн одон”-гоор ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, БХЯ-ны МХШҮГ-ын дарга, хурандаа Н.Бямбадорж нарын 5, “Цэргийн гавьяаны одон”-гоор Зэвсэгт хүчний ХШҮГ-ын автотехникийн хяналтын ахлах байцаагч, дэд хурандаа Б.Болдбаатар, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн ар талын даргын орлогч, албаны дарга, дэд хурандаа Н.Ганбаатар нарын 31, “Алтан гадас одон”-гоор БХЯ-ны ҮААХ-ийн кассын эрхлэгч Д.Чилхаасүрэн, Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн боолт, физик эмчилгээний сувилагч Г.Галя нарын 6, “Цэргийн хүндэт медаль”-иар ЗХЖШ-ын ЕЗЦК-ын артиллерийн ахлах офицер, хурандаа Д.Мөнхсайхан, Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн Соёл хүмүүжлийн дарга, хошууч Ц.Амарбат нарын 50, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн гэрээт харуулчин С.Баадгай, 013 дугаар ангийн байцаагч нягтлан бодогч Л.Алтанцэцэг нарын 10 хүнийг шагналаа. Батлан хамгаалахын сайд Л.Болд шагнагдагсдад баяр хүргэж, ажлын амжилт хүссэн юм.

 

Сүүлд шинэчлэгдсэн (2011 оны 5-р сарын 13, Баасан гариг, 07:21)